Их Британийн Герцог Варвикийн эрт цагийн шилтгээнд элсээр хэрхэн барилга барихыг заахаар гурван мэргэжлийн уран барималч иржээ. Тэдэнд зориулан 3 тонн дээд зэргийн цэвэр элсийг далайн эргийн Иона арлаас авчирсан байна. Элсэн баримал хийхийн тулд хамгийн гол нь элсээ сайтар дарж, нягтруулах хэрэгтэй гэж элсэн баримлуудын мэргэжилтэн зөвлөж байв. Харин элсэн баримал хийхэд бяцхан хүүхдүүдийн хувьд тоглоомын бяцхан хүрз, жижигхэн хувин байхад л хангалттай, өөр багаж хэрэггүй гэнэ.



