АНУ-ын Тэнгисийн усан флотын удирдлага байлдааны хөлөг онгоц дээр суурилуулсан шинэ лазерын их бууг олон нийтэд танилцууллаа. 30 сая доллараар бүтээсэн энэхүү лазерын зэвсгийг нисэгчгүй байлдааны онгоцнуудыг устгахад хэрэглэнэ гэж үзэж байгаа юм. Уг лазерын их буу нь Ойрхи Дорнодод байдаг байлдааны хөлөг онгоц дээр суурилагдсан бөгөөд цаг агаар муудаж, үүл гарсан үед ажиллаж чаддаггүй гэнэ. Гэхдээ цахилгаанаар ажилладаг энэхүү лазерын их бууны нэг буудлага нь дөнгөж 1 долларын зардал гаргадаг ажээ. Энэхүү шинэ зэвсэг орчин үеийн дайн тулаанд хувьсгал авчирна гэж шинжээчид үзэж байна.


Сэтгэгдэл (2)