

Японы Токио хотын номын санд хадгалагдаж байсан Анна Франкын өдрийн тэмдэглэлийн 100 гаруй хуулбарыг урж тасдан сүйтгэсэн байна. 265 хуудастай энэхүү хуулбар бүтээлийг ямар учраас сүйтгэсэн талаар АНУ дахь еврей үндэстний эрхийг хамгаалах байгууллагаас олж тогтоохоор ажиллаж байгаа ажээ. Харин Токио хотын номын сангийн удирдлагууд ховор бүтээлүүдийг сүйтгэх явдал байнга гарч байдаг бөгөөд санаатай алхам биш гэж үзжээ. Анна Франк бол дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германд эзлэгдсэн Амстердам хотод орогнож байсан еврей охин юм. Дайны бодит аймшгийг харуулсан охины тэмдэглэлийг япон хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлнө хэмээн үзэж ихэд нандигнан хадгалдаг байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1,5 сая еврей үндэстэн нацист Германчуудын гарт амиа алдсан юм.