
Фэйсбүүк компанийн гар утасны сурталчилгааны бизнес энэ оны эхний 3-н сарын байдлаар өргөжсөн гэсэн мэдээлэл байна. Гэхдээ нийгмийн сүлжээ нэмэгдэж байгаа нь фэйсбүкийн ашиг орлогыг хязгаарлаж байна. Фэйсбүүк компани зөвхөн гар утасны сурталчилгаанаас нийт орлогынхоо 30 хувийг олжээ. Харин өнгөрсөн жилтэй харьцуулахад компанийн гар утасны сурталчилгаанаас олох орлого эрс нэмэгдсэн нь ухаалаг гар утас, таблетуудыг нийгмийн сайтад сурталчлах гэж хошуурч байгаатай холбоотой. Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ болох фэйсбүүкийг 1,11 тэрбум хүн сар бүр идэвхтэй хэрэглээг бөгөөд өдөрт 665 сая хүн идэвхтэй хэрэглэдэг байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гар утсаараа фэйсбүүк хэрэглэдэг хүн 189 сая болж өсчээ.