Тайландын нийслэл Бангкок хотод Засгийн газрын эсрэг тэмцлийн үеэр дэлбэрэлт болж, хоёр хүн нас баран 20 гаруй хүн шархаджээ. “Central World” их дэлгүүрийн ойролцоо болсон дэлбэрэлтийн уршгаар 12 настай хүү, 40 настай эмэгтэй амь үрэгдсэн байна. Тайландын зүүн мужид буутай этгээд гал нээсний улмаас таван настай охин амиа алдсаны дараа дээрх аймшигт халдлага гарчээ. Ерөнхий сайд Инглак Шинаватра эдгээр халдлагууд нь зохион байгуулалттай террорист үйлдэл гэж нэрлээд шалгах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Өнгөрсөн долоо хоногт босогчдыг зогсоох гэж цагдаа нар үймээн дэгдээсэн нь мөргөлдөөн болон хувирч хэдэн хүн алагдсан юм. Үүнээс гадна өнгөрсөн Баасан гаригт зургаан тэмцэгч гранатын дэлбэрэлтэд өртөж, хүнд шарх авчээ. Гурван сар гаруй үргэлжилж буй улаан цамцатнуудын хөдөлгөөн Тайландын энгийн иргэдийн амь насанд ноцтой аюул авчирч байна. Ерөнхий сайд Инглак Шинаватраг огцруулахыг шаардаж байгаа ч тэрээр үндсэн хуулийн дагуу энэ сарын 2-нд дахин сонгууль явуулсан билээ. Гэвч тэмцэгчид сонгуулийн санал авах байруудыг хааж, тэмцлээ зогсоогүй юм. 




























































