
Дуучин Ники Минажаас хуучин стилист нь 30 сая доллар нэхэмжилж байна. 2010 оноос эхлэн рэппер бүсгүйн стилистээр ажилласан Терренс Давидсон Минажийг хиймэл үснийх нь загварыг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн буруутгаж байгаа ажээ. Ники Минаж Давидсоны хиймэл үсийг томоохон арга хэмжээн дээр байнга зүүж явдаг байсан юм. Ноён Давидсоны хэлж буйгаар өөрийнх нь хиймэл үсийг зүүснээс хойш Ники Минажийг дууриагсад олширч, онлайнаар их хэмжээгээр худалдан авах болжээ. 2012 онд гэнэт хамтарч ажиллахаа больсон Ники Минаж ямар учраас зөвшөөрөлгүй бусдын бүтээлийг ашигласан талаараа мэдэгдэл хийгээгүй байна.