
Нулимс дуслуулан уйлах нь бусдаас ичих зүйл биш гэж Япончууд үзэх болжээ. Японы эрдэмтэн Такаши Сага тусгайлан бэлтгэсэн кино, видео бичлэгийг үзүүлж, гунигт түүх ярих зэргээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж уйлуулдаг. Тэрээр сард хоёр удаа хүмүүсийг цуглуулж уйлуулах арга хэмжээг зохион байгуулдаг байна. Ийм арга хэмжээнд оролцсоноор сэтгэл гутрал, айдас түгшүүр арилдаг тул эрүүл мэндэд тустай гэж үздэг. Стресс ихтэй Японы нийгэмд хүмүүс үнэн сэтгэлээсээ уйлах нь бие болоод сэтгэл зүйл хувьд эрүүл байх нөхцөл болдгийг ноён Сага ярьж байна. Уйлахад стрессийн гормонууд ялгарч сэтгэл гутралаа мартдаг ажээ.