
Хоёр Солонгосын дайны үеэр салсан гэр бүлүүдийг уулзуулж байх хооронд АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт эхэлжээ. АНУ-ын талаас 12 мянга гаруй цэрэг оролцож байгаа энэ сургуулилт ирэх дөрөвдүгээр сарын дундуур хүртэл үргэлжлэх юм. Пхеньяны тал энэхүү цэргийн сургуулилтийг дайны бэлтгэл хэмээн үзэж байгаа ажээ. Харин Өмнөд Солонгосчууд батлан хамгаалах салбараа бэхжүүлэх алхам хэмээн үгүйсгэдэг юм.