Хүмүүс цасыг үнэгүй гэж боддог нь том эндүүрэл байжээ. Хоёр хятад найз хамтран цасан хүн хийж, түүнийгээ жолооч нарт худалдах болжээ. Бизнесмэн залуус ганцхан өдрийн дотор 100 гаруй цасан өвгөнийг тус бүрийг нь 5 доллараар зарж чадсан байна. Хятадын Сичуань мужийн Ченду дүүрэгт автомашинаа цасан өвгөнөөр чимэглэх мод дэлгэрчээ. Цасан өвгөнийг янз бүрийн хэлбэрээр хийж машиныхаа орой дээр тавьсанаар хотыг өнгө үзэмжтэй харагдуулах болжээ.









