
Өнөөдөр Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе 90 насныхаа төрсөн өдрийг 10 мянга иргэдтэйгээ хамтран тэмдэглэж байна. Африкийн Зимбабве улсыг үндэслэгч тэрээр ордондоо ард иргэдийг хүлээн авч уулзсан байна. Африк тив дэхь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг тууштай тэмцдэг энэ хүн Их Британи улсын колони Зимбабве улсыг 1980 онд тусгаар тогтносоны дараа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Африк тивийн хамгийн өндөр настай удирдагч Мугабе мөн тивийнхээ хамгийн удаан төр барьж буй удирдагч ажээ. “Би есөн настай хүүхэд шиг эрч хүчийг мэдэрч байна. Улам залуужиж байгаа” хэмээн тэрээр ярьжээ. Архи, тамхинаас татгалзаж, эрүүл хэв маягаар амьдрах нь урт наслахын нууц гэж Мугабе үздэг юм.