
Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенко түр Засгийн газрын ерөнхий сайдаар ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. Өдгөө 53 настай Тимошенко шоронгоос суллагдсаныхаа дараа эмчилгээнд хамрагдаж байгаа ажээ. Тэрээр 2011 оны 10-р сард Орос улстай байгалийн хийн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгагдаж, долоон жилийн ял сонссон юм. Хоригдож байх хугацаандаа нуруундаа гэмтэл авч, тэргэнцэртэй болсон Тимошенко суллагдмагцаа жагсагчдад хандаж үг хэлсэнээр улс төрд эргэн ирч буйг гэрчилжээ. Ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн тэрээр эхлээд эмчилгээнд хамрагдахаар төлөвлөж байгаа бололтой.
Сэтгэгдэл (1)