

Венесуэлийн Засгийн газрын эсрэг тэмцэгч, ардчилагчид өчигдөр Каракос хотын гудамжуудыг хааж, гал нээж эхэлсэн хэмээн “Voice of America” мэдээллээ. Тэмцэгчид хог шатааж, гудамжинд хаяж байгаа учраас хотын иргэд гадуур гарахаас айдаг болжээ. Венесуэл улсын эдийн засаг доройтож байгааг эсэргүүцсэн оюутны жагсаал гүнзгийрч нас барсан хүний 13 болж өссөн хэмээн тэмцэгчид үзэж жагсаалаа үргэлжлүүлж байна. Латин Америкийн түүхий нефтийн хамгийн том импортлогч, дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэл улсад дэгдсэн үймээн самууны улмаас 150 орчим хүн шархдаж, 45 хүн өргөст торны цаана сууж байгаа ажээ. Ерөнхийлөгч Николас Мадуро болон босогчдын тал уулзаж, харилцан ярилцсан боловч гудамжны жагсаалыг зогсоож чадаагүй юм. Босогчид өөрсдийн удирдагч Леополдо Лопезыг суллаж, ерөнхийлөгчийг огцруулахыг шаардаж байна. Тус улсыг 14 жил удирдсан Уго Чавезын дараа 10 сар эрх бариад байгаа Николас Мадуро ойрын жилд байгаагүй хүчирхийллийг дагууллаа.