
“BBC” агентлагийн сурвалжлагч Сирийн Дамаск хотоос өмнө зүгт орших Палестин дүрвэгдсийн Ярмук хуаранд ажиллажээ. Нэг жил гаруй хугацаанд бүслэлтэнд ороод байгаа энэ хуаранд 200 мянга орчим хүн амьдарч байна. Эндхийн оршин суугчид өдөр бүр цугларч, тусламжийн ажилтнууд хоол авчирч өгнө хэмээн итгэл дүүрэн хүлээж байгаа ажээ. Эмнэлэг, хүнсний тусламжаас таслагдаад удаж байгаа энэ хүмүүс маш их ядарч, туйлдаж байгаа тухайгаа ярин уйлж, аврал эрж байна. Энд өдөр бүр босогчид, Засгийн газрын дайчид болон Палестины түрэмгийлэгчид тулалдаж, энгийн иргэдийг хохироож байгаа юм. Эдгээр хүмүүс нутгаасаа дүрвэн гарсан учир эндээс өөр орогнох газаргүй болжээ. Сирийн иргэний дайн эвдэрч нурсан барилга, өлсөж зовсон хүмүүсийг үлдээсэн юм.
Сэтгэгдэл (1)