
Украин улс ирэх 18 сарын дотор гадаадын хөрөнгө оруулагчдаас эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан зээлээ өгөх зайлшгүй шаардлагатай болжээ. Тус улс нэг улиралд ойролцоогоор 73 тэрбум долларыг олгох ёстой учраас томоохон сорилттой тулгарсаныг эдийн засагчид онцолж байна. Энэ мөнгөний дийлэнх хувийг ОХУ-аас зээлнэ гэж найдаж байгаа ч улс төрийн хямралаас болоод бондын худалдан авалтыг хойшлуулсан юм. “IHS Global Insight” байгууллагын ахлах эдийн засагч Лилит Геворгян Украин улс санхүүгийн гачигдлаасаа гарах шаардлагатай байгааг мэдэгджээ. Тэрээр мөн “Украинчууд гадаад валютынхаа нөөцийг бололцооныхоо хэрээр зохицуулахгүй бол сайн ирээдүй харагдахгүй байна” гэж хэлсэн байна. Тиймээс улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсэн хэвээр байвал гадаадын зээлдэгчдийн итгэлийг алдаж, дотоод дахь зардлаа танахаас өөр аргагүй байдалд орох юм.