2012 онд ерөнхийлөгч Владимер Путиныг эсэргүүцэн олон нийтийн жагсаалд оролцсон 200 хүнийг хоморголон баривчилсан билээ. Энэ жагсаалд оролцсон долоон хүнд дөрвөөс дээш жил хорих ял оноох шийдвэрийг Оросын шүүхээс гаргажээ. Тухайлбал, 22 настай оюутан Андрей Белоусов 2,5 жил хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Мөрдөгчид Белоусовыг цагдаа нар руу бөөрөнхий хэлбэртэй үл мэдэгдэх шар зүйл шидсэн болохыг тогтоожээ. Тэрээр энэ бол нимбэг жимс байсан гэж мэдүүлжээ. Кремлийн шийдвэрийг эсэргүүцэж зуу гаруй хүн шүүхийн гадна цугларсан ч цагдаа нар тэдний 70 орчмыг нь олон нийтийн газар үймээн дэгдээсэн хэмээн баривчилжээ. Тэдний дотор Путины эсрэг жагсаалд оролцон хоёр жил хоригдож байгаад саяхан суллагдсан “Pussy Riot” хамтлагийн гишүүд байгааг эх сурвалжууд мэдээллээ.







