
Украины ерөнхий сайд асан, Батькивщина намын дарга Юлия Тимошеко Германд эмчлүүлэхээр болжээ. Тэрээр шоронгоос суллагдсаныхаа дараа Германы канцлер Ангела Меркельтэй устаар ярилцсан ажээ. Ангела Меркель Тимошенког Германы “Charite” эмнэлэгт ирж эмчлүүлэхийг урьсан байна. 2011 онд Тимошенког эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр долоон жил хорих ялаар шийтгэсэн хэдий ч саяхан парламентын шийдвэрээр сулласан билээ. Украины төмөр хатагтай шоронд ял эдэлж байхдаа нуруундаа гэмтэл авч хөгжлийн бэрхшээлтэй болсон нь дэмжигчдийнх нь санааг зовоож байна.