
Уганда улсын ерөнхийлөгч Йовери Мусевени ижил хүйстнүүдийн эсрэг маш хатуу хууль баталжээ. Тэрээр ижил хүйстнүүдийг хамгийн гаж хүмүүс гэж үздэг. Энэ талаараа “Ижил хүйстнүүдийг жигшиж зэвүүцдэг, тэднийг ер нь ямар хүмүүс гэх вэ?” хэмээн ярьсан байна. Угандагийн эрх баригчид ижил хүйстнүүд төрөлхийнх бус олдмол гэдэгт бат итгэжээ. 2009 онд ерөнхийлөгч Йовери Мусевени ижил хүйстэнтэйгээ явалдсан тохиолдолд цаазаар авах хуулийг санаачилж байсан бол өчигдөр баталсан шинэ хуулиар дээрх тохиолдолд долоогоос дээш жил хорихоор болсон байна.