
Израилийн Нисэх хүчний онгоцнууд хоёрдугаар сарын 24-ний өдөр Сиритэй хил залгаа Ливаны зүүн хэсэгт хоёр ч удаа халдлага үйлджээ. Энэ талаар Ливаны хэвлэлүүд мэдээлсэн ч Израйльчууд үгүйсгэсээр байгаа юм. Уг онгоц Хезболла бүлэглэлийн эсрэг довтолгоо хийх гэж байсан гэж мөрдөгчид таамаглаж байгаа ажээ. Хезболла нь палестинчуудыг дэмжихээс гадна Израилийн оршин тогтнохын эсрэг байдаг. Дээрх халдлагаас учирсан хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байна.