
Афганистанд 2013 оны сүүлийн зургаан сард хийсэн судалгаагаар зөвхөн Кабул хотын эмнэлэгт 800 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлжээ. Тэдний дийлэнх нь амь нас нь хутганы ирмэг дээр ирсэн хүнд өвчтөнүүд байжээ. Гэвч ийм хүнд хүмүүст яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлэх хүртээмж чадал байхгүй тул өөр газар руу илгээдэг ажээ. Ингээд тусламж эрсэн хүмүүс 80 гаруй километр аялах нь бий. Гэвч амьд үлдэх горьдлого тээсэн хэсэг нь өглөө болтол дугаарлаж, шархаа тэсэн өнгөрүүлэх нь цөөнгүй. Энд чадварлаг эмч, эмнэлэг, эм хэрэгсэл туйлын дутагдалтай байгаагаас ойр дотны хүмүүсээ алдагдсын тоо ихэсчээ. Эмнэлэгт очсон хүмүүсийн 40 хувь нь тусламж авч чаддаггүй байна. Одоо Афганистанд хоол хүнсээс илүүтэй эмнэлгийн тусламж шаардлагатай болжээ.