
Хүүхдийг ивээх сангаас 2012 оны байдлаар дэлхий даяар дөнгөж төрсөн 1,2 сая нярай эндсэн гэсэн судалгаа гаргажээ. Мөн төрөөд 28 хонож буй 2,9 хүүхэд хүүхэд нас барсан гэсэн харамсалтай судалгаа хийсэн байна. Лондонд төвтэй хүүхдийн эрхийг хамгаалах энэ байгууллага 1990 оноос хойш дэлхий даяар өдөр бүр 18 мянган хүүхэд нас барсан гэсэн дүгнэлт хийжээ. Дутуу төрөлт болон төрсний дараах халдвар нь үүнд голлон нөлөөлж байгаа ажээ. Үүнээс гадна 40 сая эмэгтэй эмнэлгийн хяналтанд хамрагдалгүй төрж байгаагийн дотор Пакистан, Нигери, Сомали, Бангладеш улс дийлэнх хувийг эзэлж байна. Харин Хятад, Египет зэрэг орнууд 20 жилийн дотор нярайн эндэгдлийг 60 хувь бууруулж чаджээ.