
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Уганда улсын ижил хүйстнүүдийн эсрэг хуульд ихээхэн санаа зовниж, гаргасан шийдвэрээ буцаахыг эрх баригчдад уриалжээ. Энэхүү хууль нь хүн бүр тэгш эрхтэй байх гэсэн зарчмыг алдагдуулж, ялгаварлан гадуурхаж байгаа юм. Олон улсын зүгээс шахалт үзүүлсэн хэдий ч Йовери Мусевени ижил хүйстнүүдийг жигшиж, зэвүүцдэг гэдгээ илэрхийлжээ. Угандад ижил хүйстэнтэйгээ явалдагсдыг цаазаар авдаг байсан бол шинэ хуулиар 7-14 жилийн хорих ялаар шийтгэхээр болсон байна.