
“Credit Suisse” банкинд хадгаламж эзэмшдэг Америк харилцагчид хэдэн тэрбум долларын татвараас зугтааж байгааг илрүүлжээ. Швейцарийн энэхүү банкинд Америкийн 22 мянган харилцагчийн 12 тэрбум долларын хөрөнгө хадгалагддаг ажээ. Өмнө нь энэхүү банк Америкийн татвар төлөгчдийг хаацайлж байна хэмээн буруутгагдаж байв. Тиймээс Америкийн прокурорууд Швейцарийн 14 банкинд шалгалт явуулж байсан ажээ. Гадаадын томоохон банкиуд өөрсдийн ашиг орлогоо бодож татвараас зугтаах явдлыг дэмжиж байна хэмээн Америкийн эрх баригчид буруутгажээ.