

Хятадын агаарын бохирдол энэ долоо хоногт огцом ихэссэн талаар хэвлэлүүд шүүмжилж байна. Ялангуяа хойд мужуудад агаарын бохирдол хамгийн аюултай түвшинд хүрчээ. Сүүлийн таван жилийн дотор агаарын чанар эрс муудаж, ойн түймэр болсон газар амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болсон юм. Нэгэн судалгаагаар ойн түймэр шиг агаараас болж нэг жилд 1,2 сая хүүхэд дутуу төрж байгааг харуулжээ. Хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй агаарын бохирдлыг бууруулахаар зарим хотууд ирэх таван жилд 275 тэрбум доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Тус улсын нэгэн хэвлэлд агаарын бохирдлын жинхэнэ хохирогч болж байгаа ард иргэдэд нөхөн олговор өгөх хэрэгтэй гэсэн асуудлыг дэвшүүлэн тавьжээ. Хэдэн зуун сая хүн ядуу амьдарч буй Хятад улсад нийгмийн амьжиргааг дээшлүүлэх гэхээсээ илүүтэй агаарын чанарыг сайжруулах нь тэргүүний зорилт болоод байна. Автомашин, үйлдвэрүүдийн хорт утааг бууруулж ирэх дөрвөн жилд ямар өөрчлөлт авчрах нь Хятадын удирдагчдын өмнө тулгарч буй том сорилт болжээ.