
Украины ерөнхийлөгч Виктор Янукович хэдэн мянган цэргийн хүчээр бослогыг дарахаар төлөвлөж байсан тухай баримтуудыг “Financial Times” дэлгэн харуулжээ. Энэхүү баримтад дурдсанаар Украины дээд албан тушаалтнууд өмнөд мужид хамгаалалтаа чангаруулж, Киев хотод хяналтаа тогтоохоор зорьж байсан гэнэ. Януковичийн хамсаатнууд Оростой хил залгаа орших Харьков муж руу зугтахаасаа өмнө авилгалын хэрэгтэй холбоотой бүх нууц баримтуудыг устгасан гэж мэдээлжээ. Эдгээр баримтууд нь 115 мянган долларын өртгөөр зэрлэг гахай худалдан авсан болон бэлэн мөнгө шилжүүлсэн тухай бизнесийн нууцууд байсан ажээ. Тэрээр энгийн иргэдийн эсрэг цэрэг хөдөлгөхийн тулд мөнгөө хуримтлуулж байсан тухай дурджээ. Эдгээр баримтууд нь Януковичийг баривчлах хангалттай нотолгоо болох юм байна.