
Венесуэл улсын хүчирхийлэл тэмцлийг намжаахаар сөргөлдөгч тал ерөнхийлөгч Николас Мадуротой яриа хэлэлцээр хийж эхэлжээ. Энэхүү хэлэлцээр сөрөг хүчний нэрт удирдагч Энрике Каприлесгүйгээр болж өнгөрсөн байна. Хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Энрике ерөнхийлөгчтэй хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэдгээ мэдэгджээ. Венесуэлийн хамгийн хөрөнгө чинээтэй Миранда мужийн амбан захирагч тэрээр жагсагчид, цагдаа нарын хоорондох мөргөлдөөний улмаас хүний амь эрсэдсэн явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр Николас Мадурог огцруулахын төлөөх тэмцлийн удирдагч Леополдо Лопезтой хамтрах бодолгүй байгаа гэнэ. Энрике Каприлес Леополдо Лопезыг баривчилж, тэмцлийг хүчээр дарах гэж оролдож буйг буруутгаж байна.