
Энэтхэгийн хойд хэсэгт орших Мирут хотын зэрлэг амьтан үржүүлгийн төвөөс ирвэс алдагдаж, зургаан хүнийг гэмтээсэн байна. Энэ хэргийн дараа цагдаа нар догширсон амьтныг баривчлахаар зэвсэглэжээ. Дээрх ирвэс эмнэлэг, олон хүн бөөгнөрсөн газар зугаалж, зам дээр явж байсан машины цонхыг хагалах гэж оролджээ. Тиймээс сургуулиудыг хааж, хүмүүсийг орон гэртээ байхыг анхааруулсан байна. Амьтан үржүүлгийн төвийн ажилчид ирвэсний торыг түгжсэн хэдий ч амархан эвдэлж, үсэрч алга болсон гэж мэдэгджээ. Ойрын өдрүүдэд ирвэс хотод үзэгдээгүй учраас сургуулиудыг дахин нээж хот тайван болжээ. Гэвч зэрлэг амьтан ойд амьдарч байх магадлалтай тул сонор сэрэмжтэй байхыг санууллаа. Ирвэсийн амьдрах орчин багасаж, хоол хүнс хайж хотод орж ирэх явдал ихсэж байгаа учраас хамгаалах арга хэмжээ авах болсон юм.