Майкл Уилльямс Валентины баяраар “Applebee” ресторанд үдийн хоолоо иджээ. Ингээд тооцоогоо кредит картаар өгөхөөр болсон байна. Гэвч карт нь болохгүй байсан учраас хэтэвчнээсээ 1 триллион долларын дэвсгэрт гаргаж иржээ. Мэдээж хэрэг ийм мөнгөн дэвсгэрт хүчингүй учраас рестораны ажилтнууд цагдаа дуудах гэж оролдсон байна. Уильямыг хуурамч доллараар үйлчлүүлсэн гэдэг хэргээр бус хоолныхоо мөнгийг төлөөгүй учраас шийтгэсэн ажээ.


Сэтгэгдэл (1)