
Хятад улс 1945 оны Японыг эсэргүүцэх дайнд ялалт байгуулсан тэмдэглэлт өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Мөн хоёрдугаар сарын 13-ныг 1937 оны Нанжины их хядлагад амь үрэгдсэн 300 мянган хүнд эмгэнэлт илэрхийлэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Ингэснээр Нанжины хядлага хэзээ ч болоогүй гэж мэдэгддэг Японы эрх баригчдад сануулга өгч байгаа гэнэ. Японы ерөнхий сайд Шинзо Абе дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолборт айлчилсан нь Хятадын ард түмний дургүйцлийг төрүүлсэн юм. Ийнхүү Хятадууд албан ёсны тэмдэглэлт өдөртэй болсоноор Японы түрэмгийлэгчдэд өнгөрсөнийг сануулахыг зорьж байгаа ажээ.
Сэтгэгдэл (2)