
2001 онд ихэр цамхагийн халдгагыг үйлдсэн Талибан бүлэглэлийг хөөн зайлуулсаны дараа АНУ Афганистан руу цэргээ илгээсэн юм. Харин энэ оны сүүл гэхэд Афганистанд гадаадын цэргүүд байхгүй болох гэнэ. Энэхүү цэргийн ажиллагаа нь террорист халдлагаас хамгаалах, дэмжлэг үзүүлэх зорилготой ч Афганы ерөнхийлөгч Хамид Карзай хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурахас татгалзжээ. Үүнээс шалтгаалаад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ оны сүүлчээс өмнө бүх цэргүүдээ Афганистанаас татах болно гэдгээ мэдэгджээ. Тиймээс 2014 оноос хойш Афганистанд үлдэх Америкийн армийн үүрэг хариуцлага улам багасна гэж үзэж байна. Афганистаны 49 бүс нутагт 50 мянган гаруй Нато-гийн цэрэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 34 мянга нь Америк цэргүүд юм.