
2010 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж буй дайны үед салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулах арга хэмжээ өчигдөр өндөрлөжээ. Энэ удаагийн уулзалтанд 80-90 насны 700 гаруй ахмад оролцсон юм. Жар гаруй жилийн өмнө дайны хар гайгаар салж хагацсанаас хойш ганц ч удаа уулзаж байгаагүй нэгэн гэр бүлийнхэн нулимс дуслуулан дахин таслагдлаа. Одоо Өмнөд Солонгост гэхэд дайны үед салж хагацсан гэр бүлтэйгээ уулзаж чадаагүй 70 гаруй мянган өндөр настан бий. Тиймээс эдгээр хүмүүсийг амьд сэрүүн байгаа дээр нь ах дүү, хамаатан садантай нь уулзуулах хэрэгтэй гэж Өмнөд Солонгосчууд үзэж байгаа ажээ.