
Украины тэмцлийг удирдагчдын нэг Юлия Тимошенко Германы канцлер Ангела Меркелийн урилгаар нуруугаа эмчлүүлэхээр болоод байгаа билээ. Тимошеконгийн удирддаг Батькивщинагийн намын албан ёсны вэб сайтад түүнийг ирэх гуравдугаар сарын 6-нд Дублинд эхлэх Европын ардын намын конгрессын хуралд оролцсоныхоо дараа Германд эмчлүүлэхээр болсон тухай мэдэгджээ. Мөнхийн өрсөлдөгч Виктор Януковичийг засгийн эрхнээс буусны дараа ерөнхий сайд асан Юлия Тимошенко шоронгоос суллагдсан юм. Тимошенко суллагдсан даруйдаа Киев хотын талбайд тэргэнцэртэй гарч ирэн олон нийтэд үг хэлсэн нь улс төрд эргэн ирэх гэж буйг нь гэрчилсэн билээ. Түүнийг ирэх тавдугаар сарын 25-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд ялах өндөр магадлалтай хүн гэж үзэж байгаа хэдий ч өрсөлдөх эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй юм. Украины нийгэм тогтворгүй байгаа энэ үед туршлагатай удирдагч Тимошенко ялах магадлалтай хамгийн өндөртэй хүнээр нэрлэгдэх болжээ.
Сэтгэгдэл (3)