
Америкчууд сүүлийн жилүүдэд хэт баячуудынхаа тоогоор тэргүүлж байгаа хэдий ч дэлхийн нийт баялагийг ганцхан улс эзэмшиж байгаа хэрэг биш юм. Дэлхий дээр өнөө цагт 30 сая доллараас дээш хөрөнгөтэй 200 мянган хүн амьдарч байна. Эдгээр баячуудын хөрөнгө ердөө тавхан оронд төвлөрч байна хэмээн Сингапурын “Wealth-X” байгууллага мэдэгджээ. Хэт баячуудын хөрөнгийг нийт дүнгээр нь авч үзвэл 27,7 триллион доллар болох бөгөөд үүний 83 хувийг АНУ, Герман, Японы шинэ цагийн сэхээтнүүд эзэмшдэг ажээ. Харин Хятад, Энэтхэг улсууд Америк баячуудын ноёрхлыг эцэс болгох магадлалтай гэж үзэж байна.
Сэтгэгдэл (1)