
Хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдал төрсөн эцгийнх нь наснаас шууд хамаардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Ялангуяа, орчноос тасрах, ганцаардах, шизофрени тусах, амиа хорлохыг завдах, оюун ухаан муудах зэрэг нь эцгээс шууд хамааралтай байдаг гэнэ. АНУ-ын Индианагийн их сургуулийн эрдэмтэд болон Швейдийн Каролинска институтын судлаачид хамтран нэг эцгээс төрсөн 2,6 сая ах, дүүг харьцуулан судлаж, удамшмлын хамаарлыг нь тогтоох гэж оролджээ. Ингээд 45 болон 24 настай аавуудыг харьцуулаад нас ахих тусам хүүхдүүд нь өөрийг нь дууриах магадлалтай гэж үзсэн байна. Мөн сэтгэл санааны байдалд эцгийн нас голлон нөлөөлдөг гэсэн таамаглалыг дэвшүүлсэн гэнэ. Учир нь эр бэлгийн эс эрчүүдийн насан туршид нь боловсорч гүйцэж байдаг. Нас ахих тусам болловсорч буй эсүүдэд доголдол үүсч, хувьсан өөрчлөгдөх чадвар нь сул болдог гэнэ.
Сэтгэгдэл (1)