
Сирийн Засгийн газрын тал нийслэл Дамаск хотын зүүн захад болсон тулааны үеэр лалын шашинт босогчдыг үйл олноор нь хяджээ. Сирийн төв хэвлэл энэ үеэр 175 босогч амиа алдсан талаар мэдээлсэн байна. Их Британид төвтэй хүний эрхийн ажиглагч байгууллага Зуун Гута мужид 70 орчим дайчид амиа алдсан гэж үзжээ. Энэ он гарсанаас хойш босогчдын хоорондох тулааны улмаас 3,300 хүн амиа алдсан гэж тус байгууллага тооцоолж байна. Харин 2011 онд эхэлсэн иргэний дайны уршгаар нийт 140 мянган хүн амиа алдсан билээ. НҮБ-аас зохион байгуулсан энхийн хэлэлцээр хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг саадгүй үргэлжлүүлэхээр болсон ч Палестин дүрвэгсдийн Ярмук хуаранд 20 мянган хүн хоол хүнсний гачигдалтай амьдарч байна.