
Өчигдөр Өмнөд Суданы Малакал хот дахь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 14 хүнийг зэвсэгт этгээдүүд буудан хороожээ. Босогчид газрын тосоор баялаг энэ улсын нийслэлд хяналтаа тогтоохын тулд засгийн эрхтнүүдтэй тэмцэлдэж байгаа юм. Тиймээс хэргийг босогчид үйлдсэн байх магадлалтай хэмээн үзэж шалгаж байна. Олон улсын тусламжийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудын амь насанд хил хязгаар харгалзахгүйгээр заналхийлэх болжээ. Дээрх аймшигт хэрэг гарсаны дараа ч гэсэн Өмнөд Судан дахь эмч нар нутаг буцах хүсэлгүй гэдгээ мэдэгдсэн байна.