
24 настай Эрик Рико Ортиз хацран дээрээ маш том аалз шивүүлжээ. Анхандаа нуруун дээрээ сармагчин шивүүлэх гэж байгаад хүмүүсийг цочоох гэж аалз зуруулсан байна. Тэр үнэн хэрэгтээ амьтанд дургүй бөгөөд том аалзны шивээс нь айдсаас авардаг гэнэ. Мөн хүмүүс ч ийм сүртэй төрхтэй хүмүүсээс айдаг гэж Ортиз ярьжээ. Шивээстэй зургаа Фэйсбүүк хуудсанд нийтлэсний дараа ихэнх найзууд нь дэмжээгүй байна.