
Украины өмнөд хэсэгт орших Крымийн автономит мужийн төр захиргааны байрыг зэвсэглэсэн залуус бүсэлжээ. Энэ мужид Орос иргэд түлхүү оршин суудаг бөгөөд төр захиргааны байрыг бүсэлсэн нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Зэвсэгт этгээдүүд Крымийн нийслэл Симферополь хотод орших төрийн барилгын орой дээгүүр Оросын төрийн талбайг мандуулсаны дараа орон нутгийн удирдагчид тэдэнтэй яриа хэлэлцээр хийж эхэлжээ. Оросын салан тусгаарлагчид болон Украины шинэ удирдагчдыг дэмжигчдийн хоорондох мөргөлдөөн гарсанаас хойш нэг хоногийн дотор ийнхүү барилгуудыг бүсэлж эхэлжээ. Өчигдөр Симферопольд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг дэмжигчид болон Оросуудыг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарсан юм. Украины дотоод хэргийн сайд Арсен Аваков Симферопольд цус урсгасан тэмцэл гарахаас урьдчилан сэргийлж төр захиргааны байруудыг цагдаа нараар хамгаалуулж байна. Дээрх зэвсэгт этгээдүүд ямар нэгэн шаардлага тавилгүй “Крым бол Оросынх” гэж хашгирч байсан ажээ.