Испанийн хамгийн алдартай Алтамира агуйг 12 жилийн дараа анх удаа олон нийтэд түр хугацаагаар үзүүлж сонирхуулжээ. Мөстлөгийн үеийн хадны ховор сүг зурагтай энэ агуйн дурсгалууд элэгдэж хуучирсан тул 2002 онд хамгаалалтанд авсан байна. 22 мянган жилийн настай энэхүү агуйн дурсгалыг 1876 онд орон нутгийн архелогичид нээж илрүүлсэн юм. Гэвч 20 жилийн өмнөөс агуйн дурсгалууд элэгдэж алга болсон тул жуулчид үзэж сонирхохыг бүр мөсөн хоригложээ. Дурсгалуудыг хамгаалахын тулд агуйн чийгшилтийг багасгаж, ялзарч муудахаас сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.



