Кино академийн дээд шагнал гардуулах 86 дахь удаагийн ёслол энэ сарын 2-ны Ням гаригт болох билээ. Энэ удаагийн оксарын наадмын шилдэг найруулагчид "Gravity" киноны Альфонсо Куарон "American Hustle" киноны Дэвид О. Расселл, "12 Years a Slave" Стив Маккуин, "Nebraska" Александр Пэйн нар нэр дэвшчээ. Шилдэг эрэгтэй жүжигчинд нэрт жүжигчин Леонардо де Капрео "The Wolf of Wall Street" киногоороо нэр дэвшсэн байна. Чиветел Эджиофор, Брюс Дерн, Мэттью МакКонахи нартай өрсөлдөж буй Де Капрео ганц ч оскар авч байгаагүй тул энэ жилийн наадам түүнийх болоосой гэж кино сонирхогчид найдаж байгаа ажээ. Харин шилдэг эмэгтэй жүжигчинд Сандра Буллок, Эми Адамс, Мэрил Стрип нар өрсөлдөж байна. Фэйсбүүк, Твиттерээр явуулсан санал асуулгад шилдэг киногоор "Gravity", "12 Years a Slave" кинонууд шалгарах хамгийн өндөр магадлалтай байгаа юм.















