
Энэтхэгийн Агро хотод амьдардаг нэгэн ухаалаг тоть эзнийг нь хөнөөсөн алуурчныг цагдаа нарт барьж өгч туслажээ. Хүний хэлээр ярьдаг тоть эзнийхээ үхлийг харсан цорын ганц гэрч гэнэ. 45 настай Нилам Шармагийн цогцсыг гэрээс нь энэ сарын 20-нд олсон байна. Нас барсан бүсгүйн нохой ч бас алагдсан хэдий ч хайртай тотийг нь амьд үлдээжээ. Шарма бүсгүйн нөхөр Вижая Шарма өөрийн зээ дүү Ашутог энэ хэрэгт сэжиглэн шалгуулж байсан юм. Ашуто гэдэг нэрийг сонссон тоть учиргүй чарлаж “"Usne maara"” буюу “Тэр алсан” гэж хэлсэн тул хамгийн түрүүнд түүнийг сэжиглэжээ. Ингээд мөрдөн байцаалтын явцад Ашуто алуурчин мөн болохыг тогтоосон байна.
Сэтгэгдэл (1)