Ерөнхийлөгч Николас Мадурогийн буруу бодлогыг эсэргүүцсэн тэмцэл Венесуэлийн Каракас хотноо үргэлжилж байгаа билээ. Оюутнуудын эхлүүлсэн энэхүү жагсаалын үеэр арав гаруй хүн нас барж, 45 жагсагчийг баривчилсан юм. Венесуэлийн сөрөг хүчнийхний зүгээс тус улсад гэмт хэрэг, инфляци, хүнсний хомсдол нэмэгдсэнд эрх баригчдыг буруутган, Николас Мадурог огцрохыг шаардаж буй юм. Өдгөө 51 настай Николас Мадуро өнгөрсөн жил Уго Чавесийг хорт хавдрын улмаас таалал төгссөний дараа Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.







