
Тайландын төвд 60 гаруй сурагчийг тээвэрлэж явсан сургуулийн автобус осолджээ. Ослын улмаас 14 сурагч, нэг багш нас барсан бөгөөд автобус ачааны машинтай мөргөлдөж, мод руу унасан байна. Шархадсан таван хүнийг эмнэлэгт яаралтай хүргэжээ. Уг автобусанд бага болон ахлах сургуулийн сурагчдыг тээвэрлэж явжээ.