Украины зүүн хэсэгт орших Крым мужийн нийслэл Симферополь хотын нисэх онгоцны буудлыг гартаа зэвсэг барьсан 40 гаруй Орос залуу бүсэлжээ. Ингэж агаарын тээврийн үйлчилгээг хаасан нь Украины Киев хотын захирагчид бослогыг дарах зорилгоор цэргийн хүч илгээх явдлыг зогсоох гэсэн арга хэмжээ гэж Аль-Жазера мэдээлжээ. Крымлийн тэмцэгчид онгоцоор цэргүүд ирж байгаа гэж бат итгэсэн бололтой. Босогчид Крымийн төрийн ордонг эзэлж, Оросын төрийн далбааг мандуулсан билээ.

