
НҮБ-ын аюулгүйн зөвлөл Украины автономит муж Крым дэхь хямралыг шийдвэрлэхээр шуурхай хуралджээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путинтай утсаар ярилцаж хямралыг шийдвэрлэх арга зам нь зөвхөн яриа хэлэлцээр гэдгийг анхааруулжээ. Тэрээр В.Путиныг Украины эрх баригчидтай яаралтай хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй гэж сануулсан байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүд Оросын цэргүүд барилга, нисэх онгоцны буудлыг эзэлж нөхцөл байдал хурцадсанд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэд хямралыг шийдвэрлэхийн тулд эхлээд хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд Крымийн ерөнхий сайд Сергей Аксенов тус бүс нутагт энх тайван тогтооход тусламж үзүүлэхийг уриалсан байна. Ноён Аксенов "В.Путин Крымийг Украины эрх баригчидтай зөвшилцөлгүйгээр хяналтандаа авч байгаа" гэж буруутгав.
Сэтгэгдэл (1)