Хятадын баруун өмнөд хэсэгт орших Куньмин хотын галт тэрэгний буудалд хутга барьсан бүлэг этгээдүүд жирийн иргэд рүү дайрсаны улмаас 29 хүн амиа алдаж, 130 хүн шархадсан билээ. Хар хувцас өмсөж, нүрээ нуусан хэрэгтнүүд замдаа таарсан хүн бүрийг хутгалсан нь тус хотын иргэдийг айдаст автуулаад байна. Уг хэрэгт Шинжиан мужийн салан тусгаарлагч дөрвөн хүнийг сэжиглэж буй талаар Хятадын Синьхуа агентлаг мэдээлэв. Шинжиан мужийн Уйгурууд буюу лалын шашинтнууд Хятадын дэглэмийг эсэргүүцэж, ялгаварлан гадуурхлаа зогсоохыг байнга шаарддаг юм. Хэргийн газраас зугтсан хүмүүсийг бичлэгээр шүүж, эрэн сурвалжилж байгаа ажээ. Хятадын эрх баригчид дээрх хэргийг зохион байгуулалттай террорист халдлага гэж үзэж байна. Амьд үлдсэн гэрч Янг Хайфэйгийн мэдээлсэнээр хэргийг үйлдсэн этгээдүүд дотор эмэгтэйчүүд ч байсан ажээ.






Сэтгэгдэл (1)