
Өнгөрсөн сард Хойд Солонгост жуулчилж явсан Австралийн шашны зүтгэлтэн Жон Шорт баривчлагдсан юм. Өдгөө 75 настай тэрээр Бээжин хотноо Христийн шашны номлолыг олон нийтэд сурталчилдаг байжээ. Жон Хойд Солонгост очихдоо олон нийтийн газар сурталчилгааны материал орхисны улмаас баривчлагдсан байна. Хойд Солонгосын эрх баригчид Жоны өндөр настайг харгалзан хууль тогтоомжийг биелүүлэн сахиж байхыг сануулаад суллах шийдвэр гаргажээ. Жон коммунист удирдагчдаас бичгээр уучлалт гуйсан байна. Америкийн иргэн Кеннид Бэй Хойд Солонгост 15 жил ял эдэлж байгаа бөгөөд хүний эрхийг хамгаалагчид тэмцээд ч түүнийг суллаж чадаагүй билээ.