Оскарын шагнал гардуулах 86 дахь удаагийн наадмын торгон мөч ойртсоор байна. Энэ жилийн Оскарт “Татах хүч”, "American Hustle" кино тус бүр 10 төрөлд, ” 12 жилийн боолчлол” кино 9 төрөлд нэр дэвшиж байгаа ажээ. Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Жаред Лето "Dallas Buyers Club" киноны ДОХ өвчнөөр шаналж буй трансжендер хүний дүрээр хүртсэн бол “12 жилийн боолчлол” киноны од Лупита Ньонго туслах эмэгтэй жүжигчний шагналыг хүртлээ. Мөн "Frozen" кино нь шилдэг хүүхэлдэйн кино, "20 Feet From Stardom" шилдэг баримтат киноны төрөлд шалгарсан юм. "20 Feet From Stardom" гадаад хэл дээрх шилдэг бүтээлийн эзэн болж, “Татах хүч” кино техникийн төрөлд нийт таван Оскар аваад байна.

