
БНАСУ энэ сарын 3-нд богино тусгалын хоёр баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдэгдлээ. Тус улсын “Yonhap” агентлагийн мэдээлснээр Умардын тал даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 6 цаг 19 минутын үед Канвон мужийн Анбёон болон Вонсан хотуудад “Scud-D” төрлийн 500 гаруй км-ийн тусгалтай пуужингуудаа туршсан байна.
Энэ удаагийн туршилтыг шинжээчдийн зүгээс яг одоо болж буй АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн үйлдэл боллоо гэж дүгнэжээ. Үүнээс гадна өнгөрсөн пүрэв гарагт Хойд Солонгосын зүгээс богино зайн тусгалтай дөрвөн пуужинг туршсан юм.