2012 оны паралимпийн аварга, домогт тамирчин 27 настай Оскар Писториус 29 настай загвар өмсөгч найз бүсгүй Рива Стинкампыг өнгөрсөн оны Валентины баяраар хөнөөсөн юм. Хэрэг гарсаны дараа тамирчныг баривчилсан билээ. Оскар Писториус найз охиноо гэрийнхээ угаалгын өрөөнд санамсаргүй буудсан гэж мэдэгдэж байгаа ч прокурорууд хэргийг санаатай үйлдсэн гэж үзэж байна. Домогт тамирчны шүүх хурал Өмнөд Африкийн Преториа хотод эхэлжээ. Хэрэв шүүхээс буруутайг тогтоовол хууль бус зэвсэг эзэмшиж, бусдын амь насыг хөнөөсөн хэргээр насаараа хоригдох ажээ. Прокуроруудын талд хэргийг нотлох хангалттай баримт байгаа гэнэ. Оскар Писториус нь хөлгүй учраас сэтгэлийн тогтворгүй байдлаас болж дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Тэрээр "Риваг алдсан нь надад маш хүнд цохилт болсон" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (1)