
АНУ-ын Огая мужийн Цинциннати хотод буугаар тоглож байгаад 8 настай дүүгээ санамсаргүй хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Цагдаа нарын мэдээлсэнээр ах дүү гурав ахынхаа гэрт зочлохдоо хананд өлгөөтэй байсан бууг аван тоглож байжээ. Гэвч цэнэглэсэн бууны гохыг дарсанаар цээжиндээ шарх авсан дүү нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Энэ хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд буруугүй хэмээн үзжээ.